Кино
Hope 2026
Солонгосын алслагдсан нэгэн тосгонд учир битүүлэг аллага гарч, хүмүүс болон мал сүрэг үл мэдэгдэх зүйлд өртөж эхэлнэ. Холбоо тасарч, тусламж авах боломжгүй болсон үед нутгийн цагдаа нар болон анчид энэ бүхний учрыг олохоор мөрдөж эхэлдэг.
Гэвч тэдний араас хөөж буй зүйл энгийн араатан биш байлаа. Айдас, буруу ойлголт, хүний гаргасан алдаа ээлж дараалан давхцсаар жижиг тосгоны хэрэг явдал төсөөлснөөс хавьгүй том аюултай холбоотой болох нь илэрнэ.
Төрөл: Шинжлэх ухааны уран зөгнөлт, аймшиг, триллер, тулаант
Онцлог: Мангастай мөргөлдөөн, харь гарагийн нууц, амьд үлдэх тэмцэл, хар хошигнол