TV Show
Badly in love
Badly in Love бол жирийн нэг хайр дурлалын нэвтрүүлэг биш. Зөрүүд зан, ширүүн өнгөрсөн, өөр өөрийн асуудалтай залуус нэг дор цуглан хамт амьдарч, жинхэнэ хайр дурлалаа олохыг хичээнэ.
Энд бусад болзооны нэвтрүүлэг шиг дандаа гоё үг, эвтэйхэн харилцаа байхгүй. Анх уулзсан цагаасаа л хэн хэндээ дургүй болох, атаархах, маргалдах, бүр зодолдох дөхөх үе ч гарна. Гэхдээ тэр бүхний цаана нөхөрлөл, итгэлцэл, өнгөрсөн амьдралаа хүлээн зөвшөөрөх, хэн нэгэнд үнэхээр сэтгэлээ нээх мөчүүд бий.
Оролцогчид хамт байх хугацаандаа хэн нэгэнд дурлах уу, эсвэл бүр дайсан болоод дуусах уу гэдэг нь урьдчилан таахад хэцүү. Нэг хэсэгтээ хэрэлдэж байсан хоёр хүн дараагийн мөчид бие биенээ ойлгож эхлэх нь ч бий.
Хөгжилтэй, галтай хэрүүлтэй, гэнэтийн эргэлт ихтэй атлаа хааяа үнэхээр сэтгэл хөдөлгөх Японы өвөрмөц болзооны реалити нэвтрүүлэг.
Comment 0 сэтгэгдэл +